Мэдээ
Нийтлэгдсэн
March 25, 2022
“МОНГОЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“Монгол Даатгал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15.00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 32, “Монгол Даатгал” ХК-ийн байранд 3 давхарт хурлын танхимд хуралдана.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр.
Хэлэлцэх асуудлууд:
- “Монгол Даатгал” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- “Монгол Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө дуусгавар болгох;
- “Монгол Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
- 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлын төсвийг батлах;
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлах;
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:
- Хувьцаа эзэмшигчид 2022 оны 03 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандах компанийн цахим хуудсаар www.mongoldaatgal.mn эсвэл компанийн байранд ирж, хурал зохион байгуулах комисст мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болно.
- Саналын хуудсаа бөглөж ирүүлэх зааврыг цахим хуудаст www.mongoldaatgal.mn тавигдсан мэдээллээс авна уу.
- Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт 09.00 –17.00 цагийн хооронд ажиллана.
Хурал зохион байгуулах комисс: “Монгол Даатгал” ХК
Утас: 94001934
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 32, “Монгол Даатгал” ХК-ийн байр
Холбоотой мэдээ
March 21, 2024
НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
“МОНГОЛ ДААТГАЛ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР Компанийн нэр: “Монгол Даатгал” ХК [...]
ДэлгэрэнгүйApril 25, 2022
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр Тендер шалгаруулалтын дугаар: MD/202201 Тендер хүлээн авах [...]
ДэлгэрэнгүйApril 11, 2022
“МОНГОЛ ДААТГАЛ” ХК-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭГДЭЛ
“Монгол Даатгал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15.00 цагт [...]
ДэлгэрэнгүйMay 4, 2021
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ 2021
Монгол Даатгал компани 2019 оны 12 сарын 16-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны 372 тоот тогтоолын [...]
Дэлгэрэнгүй