Мэдээ
“МОНГОЛ ДААТГАЛ” ХК-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МЭДЭГДЭЛ
“Монгол Даатгал” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 15.00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Үндсэн хуулийн гудамж 32, “Монгол даатгал” ХК-ийн байранд 3 давхарт хурлын танхимд зохион байгуулагдах болно.
Хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудал:
- “Монгол даатгал” ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
- “Монгол даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө дуусгавар болгох; “Монгол даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох;
- 2022 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн зардлын төсвийг батлах;
- Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлах;
Хурлаас гаргах шийдвэрийн төсөл:
1 дүгээр асуудалтай холбоотой №01 шийдвэрийн төсөл (энд дарж үзнэ үү)
2 дугаар асуудалтай холбоотой №02 шийдвэрийн төсөл (энд дарж үзнэ үү)
3 дугаар асуудалтай холбоотой №03 шийдвэрийн төсөл (энд дарж үзнэ үү)
4 дүгээр асуудалтай холбоотой №04 шийдвэрийн төсөл (энд дарж үзнэ үү)
Та хурлаас гарах шийдвэрийн төсөлтэй холбогдуулан дараах материалтай танилцана уу.
- 2021 оны жилийн үйл ажиллагааны тайлан (энд дарж үзнэ үү)
- Компанийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-өөс гаргасан дүгнэлт (энд дарж үзнэ үү)
- Ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн тогтоол (энд дарж үзнэ үү)
- Компанийн ТУЗ-ийн гишүүдийн танилцуулга (энд дарж үзнэ үү)
- 2022 оны ТУЗ-ийн зардлын төсөв (энд дарж үзнэ үү)
- Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах танилцуулга (энд дарж үзнэ үү)
- Саналын хуудас (энд дарж үзнэ үү)
- Хурлын дэг (энд дарж үзнэ үү)
- Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах ТУЗ-ийн шийдвэр (энд дарж үзнэ үү)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2022 оны 04 дугаар сарын 07-ны өдөр
Саналын хуудсаар саналаа өгөх хувьцаа эзэмшигчдийн Саналын хуудсыг хүлээн авах сүүлийн өдөр: 2022 оны 04 дугаар сарын 29-ний өдөр
- Хувьцаа эзэмшигчид 2022 оны 03 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанидаа хандах компанийн цахим хуудсаар mongoldaatgal.mn эсвэл компанийн байранд ирж, хурал зохион байгуулах комиссын дарга А.Санчирмаад мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцаж болно.
- Саналын хуудсаа бөглөж ирүүлэх зааврыг цахим хуудаст mongoldaatgal.mn тавигдсан мэдээллээс авна уу.
- Хурал зохион байгуулах комисс нь Даваа-Баасан гарагт 09.00 -14.00 цагийн хооронд ажиллана.
Хурал зохион байгуулах комисс:
Утас: 94001934