Огноо: 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр

Тендер шалгаруулалтын дугаар: MD/202201
Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 00 минут
Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Монгол даатгал ХК-ийн газар дээр оффисын зориулалттай, барилгын ажлын зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх.

Монгол даатгал ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Монгол даатгал ХК-ийн оффисын газар дээр оффисын зориулалттай, барилгын ажлын зураг, төсөв боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн үнийн санал авах баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 200,000 (хоёр зуун мянган) төгрөгөөр худалдаж авна.

Монгол даатгал ХК Хаан банкан дахь 5020177014 тоот дансанд тушаана.
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020 он, 2021 оны борлуулалтын орлогын нийт мөнгөн дүнгийн жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: – Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60%-аас доошгүй байх; Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: – Сүүлийн 3 жил буюу 2019 он, 2020 он, 2021 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ;
Тендерийн үнийн дүнгийн 30%-c багагүй, ижил төстэй ажлыг сүүлийн 3 жилд хамгийн багадаа нэг удаа гүйцэтгэсэн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 05 дүгээр сарын 31-ний өдрийн 14 цаг 30 минутад Монгол даатгал ХК-ын төв байрны 3 давхрын хурлын зааланд нээнэ.

Тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
info@mongoldaatgal.mn
Хаяг: 15170, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Монгол даатгал ХК-ийн байр, 4 дүгээр давхар, 402 тоот. Харилцах утас: 9977-3280 Санхүүгийн газрын захирал Н.Батбаяр

Харилцах и-мэйл хаяг: Batbayar@mongoldaatgal.mn

Улаанбаатар хот 2022 он