Цэцэрлэг, бага ангийн багш нарын хариуцлагын даатгал
Даатгалын зүйл
Цэцэрлэгт хүмүүжиж байгаа болон сургуулийн бага ангийн хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийн өмнө багш нарын хүлээх хариуцлага.
Даатгалын эрсдэл
Сургууль цэцэрлэгт байх үеийн хүүхдийн гэнэтийн осол
Даатгалын үнэлгээ
Даатгалын хариуцлагын доод хэмжээ нь багш тус бүрт 1 000 000 төгрөгнөөс багагүй байна.
Даатгалын хураамж
Даатгалын хураамжийн хэмжээ 1%-с багагүй байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл;
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
- Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
- Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэр;
- Шаардлагатай гэж үзвэл эмнэлэг эмчилгээний зардлын 10 хувийг төлсөн баримт;
- Нийгмийн халамж тогтоосон шийдвэр;
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
- Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
- Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
- Даатгуулагчийн буруутай болохыг нотолсон шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөн төлбөрийг 80 хувиар тооцож олгоно.
- Баримтаар нотлогдсон эмчилгээ үйлчилгээний зардлын дүнг даатгагч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд хариуцлагын хэмжээнд багтаан нөхөн төлнө.
- Даатгалын нэг удаагийн тохиолдлоор нэг хүүхдийн өмнө хүлээх хариуцлага нь нийт хариуцлагын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна.
- Нас барсан буюу тахир дутуу болсон бол олгох хэмжээ нь даатгалын нэг удаагийн тохиолдлоор нэг хүүхдийн өмнө хүлээх хариуцлагын хэмжээтэй тэнцүү байна.
- Энэхүү нөхцөлийн 7-д заасан баримт нотолгоо бүрдүүлээгүй бол эмнэлэгт эмчлүүлсэн магадлагааг үндэслэн даатгалын нэг удаагийн тохиолдлоор нэг хүүхдийн өмнө хүлээх хариуцлагын хэмжээнээс дараах байдлаар тооцож нөхөн төлнө. Үүнд:
- 45 хоног хүртэл эмчлүүлсэн бол хоног тутамд – 0.5 хувиар;
- 46-аас дээш хоног эмчлүүлсэн бол 45 хоногт заасан хэмжээн дээр нэмж 46 дах хоногоос эхлэн 90 дэх хоног дуустал хоног тутамд – 0.7 хувиар
- Хохирогч ижил төрлийн даатгалд даатгуулан нөхөн төлбөр авсан бол энэ даатгалаар давхардуулж нөхөн төлбөр олгохгүй.
- Энэхүү нөхцөлийн 9, 10 дахь заалтуудаар нөхөн төлбөрийг давхардуулж олгохгүй.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
- Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
- Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
- Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
- Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
- Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
- Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
- Хохирогч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
- Хохирогч нь ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн бол;
- Хохирогчид сургууль, цэцэрлэгээс гадуур болон хичээлийн бус цагаар хохирол учирсан, түүнчлэн багшийн хамт боловч сургууль, цэцэрлэгийн захиргаанаас батлагдаагүй албан ёсны бус арга хэмжээнд оролцож байх үед учирсан хохирол;
- Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
- Даатгуулагчийн хайхрамжгүй үйлдлээс учирсан хохирол;