Орон сууцны урьдчилгаа төлбөрийн зээлийн эрсдэлийн даатгал
Даатгалын зүйл
Орон сууцны урьдчилгаа төлбөрийн зээл.
Даатгалын эрсдэл
Зах зээлийн эрсдэл.
Даатгалын үнэлгээ
Орон сууцыг худалдан авах үнийн дүнгийн 20%;
Даатгалын хураамж
Даатгалын хураамж үнэлгээний 2.7% байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг;
- Даатгалын гэрээ, баталгаа;
- Зээлдэгчийн талаарх тодорхойлолт (зээл тасалдуулсан шалтгааныг дурдана);
- Зээлийн гэрээ;
- Зээлийн үлдэгдлийг тодорхойлсон хуулга;
- Орон сууцыг худалдан борлуулсан талаарх баримт;
- Зээлдэгчтэй холбоотой баримт материал;
- Шаардах эрх шилжүүлсэн албан бичиг;
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгалын хураамжийг бүрэн төлсөн нөхцөлд: Зөрүү дүнгээр (Зөрүү дүн=Зээлийн үлдэгдэл төлбөр-Орон сууцыг борлуулсан үнэ) олгоно;
- Даатгалын хураамжийг бүрэн төлөөгүй нөхцөлд: Хувь тэнцүүлсэн зөрүү дүнгээр (Хувь тэнцүүлсэн зөрүү дүн=Төлөгдсөн хураамж/Нийт хураамж*Зөрүү дүн) олгоно;
- Даатгагчаас олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч зээлийн болон даатгалын гэрээний үүргээ санаатайгаар зөрчсөн бол;
- Даатгуулагч буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлсэн бол;
- Аливаа төрлийн хүү, алданги;
- Даатгуулагч зээлдүүлэгчид худал мэдээлсэн, хууран мэхлэх үйлдэл гарган зээл авсан, даатгагдсан бол;
- Даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн аливаа дансны авлага;
- Даатгуулагч Монгол Улсын Засгийн Газрын шийдвэр тогтоолын улмаас үүдэн зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бол;
- Даатгуулагч амиа хорлосон;
- Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах зүйл, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зэрэг зүйл хэрэглэснээс үүдсэн аливаа хохирол;
- Даатгуулагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд тусгасан баримт материалуулыг даатгалын тохиолдол бий болсоноос хойш хуанлийн 30 хоногийн дотор хүлээлгэн өгөөгүй бол