Жолоочийн хариуцлагын сайн дурын даатгал

HomeИргэдийн даатгалЖолоочийн хариуцлагын сайн дурын даатгал

Жолоочийн хариуцлагын сайн дурын даатгал

Даатгалын эрсдэл

Жолоочийн мэргэжлийн болон санамсар болгоомжгүй үйлдэл

 

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож болох бөгөөд  үнэлгээний доод хязгаар 3,000,000 төгрөг байна.

 

Даатгалын хураамж

Хариуцлагын даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс 1%-иар тооцно.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. ЗЦГ-ын хохирол гарсан шалтгаан, хохирлын зүйлийг тогтоосон акт материал;
  4. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  5. Хохирлын үнэлгээний акт;
  6. Хохирлын байдал, орчинг харуулсан фото зураг;
  7. Шуурхай албаны тэмдэглэл;
  8. Оролцогч талуудын жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;
  9. Албан журмын даатгалаар нөхөн төлбөр авсан албан бичиг, бүрдүүлж өгсөн материалын хуулбар;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн үед жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үнэлгээнээс давсан хохирлыг даатгуулагчийн сонгосон хариуцлагын хэмжээнд багтаан нөхөн төлөх бөгөөд албан журмын даатгалын хугацаа дууссан, албан журмын даатгал дээр нэр нь дурдагдаагүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол В ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн хувьд 5 сая төгрөгөөс  дээш гарсан хохирлыг,  С болон D ангиллын жолоочийн хувьд 10 сая төгрөгөөс  дээш гарсан хохирлыг нөхөн төлнө.
  2. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  3. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  4. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  5. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 4 дүгээр зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  6. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  7. Даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ мөнхүү гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд тухайн хэмжээгээр буурах бөгөөд Даатгагчтай харилцан тохиролцон зохих хураамжийг төлсөн үндсэн дээр даатгалыг үнэлгээг дахин сэргээж болно.
  8. Бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг хохирогчийн нэхэмжлэлийн талаар гаргасан шүүхийн шийдвэр болон дотоодын эмчилгээ үйлчилгээний тарифаар тооцсон баримтаар нотлогдох зардлын дүнгээр даатгалын үнэлгээнд багтаан олгоно.
  9. Хохирлын нэхэмжлэл нь 2 ба түүнээс дээш хохирогчтой ба хохирлын хэмжээ нь даатгагдсан хариуцлагын дүнгээс давсан тохиолдолд хариуцлагын хэмжээнд багтаан бусдын эд хөрөнгөнд нь нийт хариуцлагын 40 хувиар, бусдын амь нас эрүүл мэндэд 60 хувиар тус тус тооцно.
  10. Аюулгүйн бүс зүүгээгүйн улмаас гэмтсэн тохиолдолд олгохоор тооцсон нөхөн төлбөрийн 50 хувийг олгоно.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  3. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас болон хууль бусаар ашиглаж явах үед учруулсан аливаа хохирол;
  4. Даатгалын тохиолдлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал болон сэтгэл санааны хохирол
  5. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  6. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  7. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  8. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  9. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  10. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  11. Нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, террорист, дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх болон байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  12. Даатгуулагчийн өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд байсан эд зүйлс, ачаанд учирсан хохирол;
  13. Даатгуулагч нь ан ав хөөх, уралдааны зорилгоор хөдөлгөөнд оролцож явсан үед бусдад учруулсан хохирол;
  14. Зорчигч тээвэрлэх зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэж яваад учирсан хохирол;
  15. Зорчигчийн буруугаас бусдад учруулсан хохирол;
  16. Даатгуулагчийн жолоодох эрхийн үнэмлэхэд хамаарахгүй ангилалд хамаарахгүй, тухайн автомашинд нэмэлтээр суулгасан тоноглол төхөөрөмжийг ажиллуулах тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд учирсан аливаа хохирол, түүний үр дагавар;
  17. Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдан, болон зам тээврийн ослын хэрэг нь шүүх, прокурор болон цагдаагийн байгууллагаар хянагдаж байгаа хүн жолоодсоноос үүдсэн хохирол;
  18. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол