Гэнэтийн ослын ХҮРТЭЭМЖТЭЙ даатгал
Даатгалын эрсдэл
Бүх төрлийн гэнэтийн ослын улмаас даатгуулагч
1. Нас барах
2. Хөдөлмөрийн чадвараа алдах
Даатгалын үнэлгээ
Даатгалын үнэлгээ 1,000,000 (нэг сая) төгрөг
Даатгалын хураамж
Даатгалын хураамж 5,000 (таван мянга) төгрөг
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
1. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
2. Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;
3. Эмнэлгийн карт буюу даатгуулагчийн өвчний түүх бүхий баримт бичиг, рентген зураг;
4. Даатгуулагч нас барсан бол нас барсны гэрчилгээ;
5. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, дүгнэлт;
6. Даатгуулагч эмчилгээ хийлгүүлсэн болохыг баталгаажуулсан эмнэлгийн хуудас буюу лист, бусад нотлох бичиг баримт; (уг баримтанд даатгуулагчийн овог нэр, өвчлөл гэмтлийн онош, эмчлүүлсэн хугацааг тодорхой зааж тамга тэмдгээр баталгаажуулсан байна);
7. Гэр бүлийн гишүүн даатгагдсан тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхдийн төрсний гэрчилгээ;
8. Шаардлагатай гэж үзвэл эмчлэгч эмчийн дүгнэлт, тодорхойлолт
Нөхөн төлбөр олгох нөхцөл
1. Даатгуулагч нас барсан тохиолдолд 1 000 000 (нэг сая) төгрөгийн нөхөн төлбөрийг олгоно.
2. Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаанаас хамааруулан дараах байдлаар нөхөн төлбөрийг олгоно. Үүнд:
– 13 сараас дээш хугацаагаар тогтоолгосон бол 1 000 000 (нэг сая) төгрөг;
– 7-12 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон бол 500 000 (таван зуун мянга) төгрөг;
– 6 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон бол 300 000 (гурван зуун мянга) төгрөг;
3. Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсхүл байнгын амбулторийн хяналтанд байсан бол түүнийг баталгаажуулсан лист, бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн эмчлүүлсэн хоног тутамд 5 000 (таван мянга) төгрөгөөр тооцон нөхөн төлбөрийг олгох бөгөөд нөхөн төлбөр олгох хамгийн дээд хугацаа 30 хоног байна.
4. Даатгагчаас даатгуулагчид олгох нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь 1 000 000 (нэг сая) төгрөгөөс хэтрэхгүй байна.
5. Нөхөн төлбөрийг эмчилгээний хугацаа дууссаны дараа мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, дүгнэлт гарсны дараа холбогдох нөхөн төлбөрийн материалд үндэслэн тооцож олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
1. Даатгуулагчийн даатгалд хамрагдахаас өмнө учирсан осол, өвчний улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөнөөс үүдэлтэй хохирол;
2. Даатгуулагч нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсанаас үүдсэн хохирол;
3. Даатгуулагч хууль бус гэмт хэргийн шинж чанар, зорилгоор үйлдсэн үйлдлийн улмаас учирсан хохирол;
4. Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис, хориотой эм бэлдэл хэрэглэснээс үүдсэн болон сэтгэцийн өвчин, эмгэгийн улмаас учирсан хохирол;
5. Энэхүү гэрээний үндсэн эрсдэлд зааснаас бусад эрсдэлээр учирсан хохирол, бүх төрлийн өвчин эмгэгийн улмаас үүдсэн хохирол