Өмчлөгчийн өмнө операторын хүлээх хариуцлагын даатгал

HomeБайгууллагын даатгалХүнд машин механизмын даатгалӨмчлөгчийн өмнө операторын хүлээх хариуцлагын даатгал

Өмчлөгчийн өмнө операторын хүлээх хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

Оператор өөрийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж, машин механизмын өмчлөгчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага.

Даатгалын эрсдэл

Ажил мэргэжлийн алдаа /тухайн мэргэжилтний мэргэжлийн алдаатай үйлдэл, хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдлын улмаас хохирол учруулах/.

Даатгалын үнэлгээ

Хариуцлагын доод хэмжээ тухайн даатгуулагчийн ажиллуулж байгаа машин механизм тус бүрийн үнэлгээний 25 хувиас багагүй байна.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийн хэмжээ дараах байдалтай байна. Үүнд:

  1. Нэг операторын хувьд үндсэн хураамж нь 1.2 хувь;
  2. Хэрэв нэг оператор нь хоёр ба түүнээс дээш тооны машин механизмыг эзэмшдэг бол машин механизмын тус бүрийн тоогоор үндсэн хураамжийг 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  6. Даатгагч нь даатгуулагчийн учруулсан хохирлын нөхөн төлбөрийг бодит хохирлын хэмжээгээр тооцож, зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хувиар хариуцлагын хэмжээнд багтаан олгоно.
  7. Даатгалын тохиолдол бүрт учирсан хохирлын дүн нь тухайн даатгуулагчийн хариуцлагын хэмжээнээс давахгүй.
  8. Даатгалын тохиолдол болсон үед машин механизмыг аюулаас зайлуулах, хадгалж хамгаалах талаар тодорхой арга хэмжээ аваагүй бол хэсэгчлэн төлнө.
  9. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  10. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  11. Даатгагчидтай тохиролцолгүйгээр хөрөнгийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  10. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  11. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  12. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  13. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  14. Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  15. Ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
  16. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  17. Гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэрлэлтийн үед гарсан хохирол;
  18. Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
  19. Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
  20. Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  21. Үйлдвэрлэгчээс гаргасан техник ашиглалтын заавар, ажиллагааны зааврыг зөрчсөн бол;
  22. Тухайн машин механизмыг жолоодох мэргэжлийн эрхийн үнэмлэхгүй бол;
  23. Машин механизмын ердийн элэгдлийн улмаас байнга солигддог сэлбэг хэрэгсэл, эд ангийн ердийн элэгдэл;
  24. Машин механизмын техникийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй машин механизмын ашиглалтаас болж учирсан хохирол;
  25. Гэрээнд тусгагдсанаас өөр ажил үүрэг гүйцэтгэж явснаас болон зориулалт бусаар ашигласнаас үүдэн гарсан хохирол;
  26. Бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол;
  27. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  28. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол хохиролд орсон даатгалын зүйлийг тээвэрлэх зардал;
  29. Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал;
  30. Хадгалалтын горим зөрчсөн, урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний ажлыг цаг хугацаанд хийгээгүйгээс үүдсэн хохирол;
  31. Даатгуулагч гэрээнд зааснаас өөр машин механизм, тоног төхөөрөмж жолоодож явах үед гарсан хохирол;
  32. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;