Ололт амжилт

HomeБидний тухайОлолт амжилт

Монгол Даатгал ХК нь 1934 онд “Улсыг аюулаас хамгаалах газар” хэмээн Сангийн Яамны салбар нэгж болон тулгын чулуугаа тавьж үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Эдүгээ нэгэн наяны турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, гадаад дотоодын түнш байгууллага, ард иргэддээ даатгалын үйлчилгээг тасралтгүй хөгжүүлэн хүргэж байгаа билээ

Шагнал

Түүхэн хураангүй

2016
  • Даатгалын салбарт анх удаа ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ.
  • “Даатгалын салбарын оны онцлох энтрепренер”-оор шалгарлаа
2013
  • Олон улсын эрүүл мэндийн даатгалыг Munich Re групптэй хамтран нэвтрүүлэхээр боллоо.
  • “Hannover Re” компанитай байгуулсан давхар даатгалын гэрээг өргөтгөн гамшгийн эрсдэлийг хамгаалалтанд авлаа.
2012
  • Монголд анх удаа банкны зуучлалын үйлчилгээг хамтран хэрэгжүүлж эхэллээ.
  • International SOS компанийн дэлхий даяар үйлчлэх түргэн тусламжийн үйлчилгээг харилцагчиддаа хүргэж эхэллээ.
2011
  • Дэлхийн 210 гаруй улс, 50,000 орчим эмнэлгийн байгууллагад үйлчлэх өндөр хамгаалалттай Олон Улсын Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн гаргалаа.
  • Уул уурхайн салбарт зориулсан иж бүрэн багц даатгалыг бий болгосон.
2010
  • Олон улсын давхар даатгалын зах зээлийн томоохон давхар даатгагч “Hannover re” компанитай хамтран ажиллаж эхэллээ.
  • Дэлхийн банктай хамтран ажиллаж бага, дунд орлоготой иргэдэд зориулсан “Эрүүл мэндийн бичил даатгал” төслийг орон нутгаар хэрэгжүүлж эхэллээ.
2008
  • Гэнэтийн ослоор хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдэд туслах зорилгоор Мишээл Санг анхлан байгууллаа.
  • Интернет даатгал, HOT LINE даатгалын үйлчилгээг даатгуулагчдад хүргэсэн.
2007

Үйл ажиллагаандаа даатгалын програмыг ашиглаж эхэлсэн.

2006
  • Монголд анх удаа 24 цагийн дуудлагаар үйлчлэх шуурхай албыг ажиллуулж эхэллээ.
  • Хадгаламжийн даатгал хийж эхэллээ.
2005
  • Дэлхийн банкны төслийн хүрээнд “Малын индексжүүлсэн даатгал” -ын борлуулагчаар ажиллаж эхэлсэн.
2003

“Монгол даатгал” ХХК хувийн хэвшилд шилжлээ.

1995
  • “Монгол Даатгал” ХХК өөрийн эзэмшлийн байртай боллоо.
1994
  • “Монгол Даатгал” ХХК-ийн ажилтнууд гар бие оролцон боловсруулсан Даатгалын тухай Монгол улсын хууль хэлэлцэгдэн батлагдлаа.
1990
  • Сангийн яамны бүтцээс гарч бие даасан “Монгол Даатгал” ХХК байгуулагдсан.
1974
  • Олон улсын болон гадаадын байгууллагын барилга байгууламж, тээврийн хэрэгслийн заавал даатгалыг хийж эхэллээ.
  • Эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг Монгол даатгалаар эрхлүүлэх тушаалыг Монгол Улсын Засгийн газраас гаргалаа.
1964
“Нэгдэл хоршооллын мал сүрэг, САА-н таримал ургамлын заавал даатгал” зэрэг даатгалыг анхлан хийж эхэллээ.

Давхар даатгалын чиглэлээр гадаадын даатгалын компаниудтай хамтран ажиллаж эхэллээ.

1963
  • ХАА-н малын даатгал нэвтэрлээ.
1962

Улсыг аюулаас хамгаалах газар нь Улсын даатгах газар нэртэй болж өөрчлөгдөв.

1961
  • ХАА-н нэгдлийн тариалангийн даатгал нэвтэрлээ.
1959
Хоршооллын байгууллагын эд хөрөнгийн заавал даатгал гарлаа.

Ард иргэдийн амины барилгын даатгал нэвтэрсэн.

1953
  • Зорчигчийн амь насны даатгал нэвтэрлээ.
1947
  • “Тээврийн хариуцлагын заавал даатгал” хийж эхэллээ.
1946

Иргэний амь насны даатгал нэвтэрлээ.

1944
  • Иргэдийн хашаа байшингийн даатгал хийж эхэллээ.
1943

Ажилчин албан хаагчдын амь насны даатгалыг нэвтрүүлж эхэллээ.

1941
  • Даатгалын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажил эхлэв.
1936
  • “Албан байгууллага, аж ахуй нэгжийн даатгал” үйлчилгээг анх гаргалаа.
1935
  • ЗХУ-ын Госсрах даатгалын газартай хамтран давхар даатгалын үйл ажиллагааг эхлүүллээ.
1934
  • “Улсыг аюулаас хамгаалах газар” байгуулагдаж Монгол Даатгал ХХК-ийн суурь тавигдлаа.
2017