Давхар даатгал

HomeБидний тухайДавхар даатгал

Бид хүлээн авсан эрсдэлээ үнэлэн, шинжилгээ хийж, өөрийн төлбөрийн чадвар, эдийн засгийн чадавх, макро эдийн засгийн өөрчлөлт, хандлагатай уялдуулан дэлхийн томоохон, нэр хүндтэй давхар даатгагч нарт эрсдэлийн багцаа Трити болон факультатив байдлаар нэг бүрчлэн давхар даатгуулдаг.
Бид давхар даатгагчдын санхүүгийн найдвартай байдлыг нэн түрүүнд чухалчлан, санхүүгийн хүчин чадлын үнэлгээгээр A.M.Best “A-”, S&P “BBB”-ээс дээш үнэлгээтэй нэр хүнд бүхий зах зээлд тэргүүлэгч давхар даатгагчаар даатгуулдаг.

Манай факультатив давхар даатгалын эрсдэлийг Их Британи, Герман, Сингапур, Хон-Конгд байрласан санхүүгийн хүчин чадлын зэрэглэл тогтоогч Standard & Poor’s, A.M.Best, Fitch-ийн өндөр үнэлгээ бүхий давхар даатгалын компаниуд хүлээн авдаг.
Дэлхийд нэр хүндтэй, өндөр үнэлгээтэй, томоохон давхар даатгагч нар нь манай эрсдэл даах чадавхыг нэмэгдүүлэхээс гадна, харилцагчдад хамгийн найдвартай, өндөр түвшний даатгалын хамгаалалт болон түргэн шуурхай үйлчилгээ авах боломжоор хангаж байгаа юм.

Давхар даатгах нөхцөлүүд:

  • 5.0 сая ам.доллар хүртэлх үнэлгээтэй даатгалын гэрээнүүдийг багцын давхар даатгалын гэрээний дагуу автоматаар хамгаалалтад багтана.
  • Багцын давхар даатгалын хамгаалалтаас давсан өндөр үнэлгээ бүхий эсвэл онцгой төрлийн үйл ажиллагаа явуулдаг харилцагчидтай факультатив давхар даатгалын гэрээг байгуулна.
  • Олон улсын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг дэлхийн нэр хүндтэй, даатгалын зах зээлд тэргүүлэгч давхар даатгалын компаниуд MAPFRE ASSISTANCE болон Allianz Worldwide Care-тай хамтран харилцагч нартаа хүргэж байна.

Бид хүлээн авсан эрсдэл бүртээ шинжилгээ хийж шаардлагатай тохиолдолд давхар даатгалын хамгаалалтаар бүрэн хангаж харилцагчдынхаа найдвартай түнш байх зорилгоо тогтмол биелүүлсээр байна.


ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХЫГ ХҮСВЭЛ