Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалын нөхцөл

HomeИргэдийн даатгалЭрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалХөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалын нөхцөл

Даатгалын эрсдэл

Дараах эрсдэлүүдийн улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдах. Үүнд:

  1. Ердийн өвчин
  2. Халдварт өвчин

Даатгалын үнэлгээ

  1. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд нэг хоногт авах нөхөн төлбөрийн доод хэмжээ 1,000 төгрөг дээд хэмжээ 10,000 төгрөг байна.
  2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд нэг хоногт авах нөхөн төлбөрийн доод хэмжээ 1,000 төгрөг дээд хэмжээ 10,000 төгрөг байна.

Даатгалын хураамж

Даатгалын хураамж нь дараах хэмжээтэй байна. Үүнд:

Даатгалын үнэлгээ Хураамж тооцох хувь
90,000 төгрөг хүртэл 4%
180,000 төгрөг хүртэл 5%
180,001-ээс дээш 6%

 

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  2. Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
  3. Эмнэлгийн хуудас буюу лист; (уг баримтанд даатгуулагчийн овог нэр, өвчний онош, эмчлүүлсэн хугацааг тодорхой зааж тамга тэмдгээр баталгаажуулсан байна)
  4. Шаардлага гэж үзвэл эмчилгээтэй холбоотой бусад бичиг баримт

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй..
  5. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  6. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  7. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  8. Даатгуулагчид нөхөн төлбөр олгохдоо эмнэлгийн магадлагаа, листээр тогтоосон ажлын хоногийг үндэслэнэ.
  9. Эмнэлгийн магадлагаа, листээр тогтоосон ажлын хоногийг хоногт авах нөхөн төлбөрийн хэмжээгээр үржүүлэн нийт нөхөн төлбөрийг олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  5. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  6. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  7. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  8. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  9. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  10. Аливаа шалтгааны улмаас нас барах;
  11. Мэргэжлийн эмчийн бичгэн заавар зөвөлгөөгүйгээр согтууруулах ундаа, мансууруулах бодисын зүйл, хориотой эм тариа хэрэглэснээс болж өвчилсөн бол;
  12. Даатгуулагчийн өвчлөл нь түүний архаг хууч өвчний сэдрэлт, хүндрэл байсны улмаас даатгалын хугацаанд нэгээс илүү удаа эмчлүүлж байгаа бол;
  13. Гоо заслын мэс засал хийлгэсэн, рашаан сувилал, амралтанд сувилуулсан, эмийн бус болон сэргээх, ядаргаа тайлах эмчилгээ хийлгэсэн бол;
  14. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдэж явах үедээ олсон гэмтэл өвчлөл;
  15. Мэргэжлийн тэмцээн, урлагийн тоглолтонд оролцож байгаад үүссэн гэмтэл, өвчлөл;
  16. Бүх төрлийн гэнэтийн осолд орсны улмаас үүссэн гэмтэл өвчлөл;
  17. Жирэмслэлт болон хүүхэд төрүүлэхтэй холбогдсон үзлэг шинжилгээ, үр дагавар;
  18. Бэлгийн замын халдварт өвчнөөс үүдсэн хохирол болон аль ч шатанд орсон ДОХ -ын хэлбэрийн өвчлөл;
  19. Даатгуулагч амиа хорлохоор завдсанаас, санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл орчныг бүрдүүлсэн бол;
  20. Монгол улсаас гадна байх хугацаанд хөдөлмөрийн чадвар алдсан бүх тохиолдол;
  21. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;