Даатгалын эрсдэл
- Бүх төрлийн гэнэтийн ослын даатгал
Даатгалын үнэлгээ
Даатгуулагч зорчин явах үедээ гэнэтийн осолд орж эмчлүүлэхэд гарсан нийт зардлыг нөхөн төлөх даатгалын үнэлгээний дээд хэмжээ 10,000 ам доллар байна.
Даатгалын хураамж
Даатгалын хураамж нь визний хүчинтэй хугацаанаас хамааран 12-27 ам.доллар байх ба 30-аас дээш хоног бол хоног тутамд 1 ам.доллар байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл; даатгуулагчийг хууль ёсны дагуу төлөөлөх эрх бүхий этгээдийн өргөдөл;
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
- Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
- Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
- Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
- Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
- Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
- Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
- Даатгуулагч зорчин явах үедээ гэнэтийн осолд орж эмчлүүлэхэд гарсан нийт зардлыг нөхөн төлбөрийн дээд хэмжээнд багтаан дараах байдлаар нөхөн төлнө. Үүнд:
- Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногт 20 ам доллар, дээд хэмжээ 1,000 ам доллар;
- Эмчилгээний зардал, оношлогоо, шинжилгээний зардал 5,000 ам доллар;
- Эмчийн зааврын дагуу эмийн сангаас авсан эм тарианы нийт зардлын нөхөн төлөх дээд хэмжээ 500 ам доллар;
- Монгол улс дотор нүүлгэн шилжүүлэх зардалд 500 ам доллар;
- Даатгуулагч нас барсан тохиолдолд шарилыг өөрийн оронд нь хүргэх тээврийн зардалд 2,000 ам доллар;
- Даатгуулагч зорчин явах үедээ гэнэтийн ослын улмаас нас барвал 10,000 ам доллар.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
- Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
- Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
- Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
- Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн болон тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон, рашаан сувиллын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол;
- Даатгуулагч нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан бол;
- Мэргэжлийн спортын, уралдаан тэмцээн мөн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын бүхий л спорт болон шүхрийн спортод оролцсон бол;
- Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол болон даатгуулагч нь хувьсгал, дотоодын үймээн самуун, хууль бус жагсаал цуглаанд оролцож байгаад гэмтэж бэртсэн бол;
- Даатгуулагч, түүний ажилтны сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокын байдлаас үүдсэн гэмтэл бэртэл болон согтууруулах ундаа мөн мансууруулах бодис хэрэглэснээс үүдсэн хохирол;
- Адал явдалт аялал, урлаг спортын тоглолт, тэмцээнд оролцож байгаад үүссэн гэмтэл, өвчлөл;
- Даатгуулагчийн ажил мэргэжлээс шалтгаалах өвчин болон удаан хугацааны туршид үүссэн нуруу нугасны гэмтэл;
- Даатгуулагчийн 90-ээс дээш хоногт эмчлүүлсний төлбөр;
- Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;