Хилийн боомтоор дамжин өнгөрөгсдийн гэнэтийн ослын даатгал

HomeИргэдийн даатгалЭрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалХилийн боомтоор дамжин өнгөрөгсдийн гэнэтийн ослын даатгал

Даатгалын эрсдэл

  1. Бүх төрлийн гэнэтийн ослын даатгал

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээ нь 200,000 төгрөг байна. Даатгалын хугацаа нь баталгаанд бичигдсэн хугацаагаар хязгаарлагдах ба олгосон өдрөөс тооцогдоно.

Даатгалын хураамж

Даатгуулагчийн хураамжийн хэмжээг даатгалын хугацаа болон иргэний харъяалалаас шалтгаалан тогтооно.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл; даатгуулагчийг хууль ёсны дагуу төлөөлөх эрх бүхий этгээдийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  6. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  7. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  8. Даатгуулагчийн баримтаар нотолсон эмчилгээ, үйлчилгээний зардлын дүнгээр даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлбөрийг олгоно.
  9. Энэхүү гэрээний 8-д заасан зардлыг тодорхойлсон баримт нотолгоо бүрдүүлээгүй бол нөхөн төлбөрийг дараах байдлаар олгоно. Үүнд:
  1. Даатгуулагч нь даатгалын тохиолдлын улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол нөхөн төлбөрийг гэрээт баталгаанд заасан үнэлгээг 100 хувь олгоно.
  2. Даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол даатгуулагчийн эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн (эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, хэрэв тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн) хоногоос хамааруулан ажлын 1 өдөрт 1500 төгрөгөөр тооцож нөхөн төлбөр олгоно. Эмчлүүлсэн хоногоор олгох нөхөн төлбөр нь 90 хоногоос хэтрэхгүй байна.
  3. 90 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлж, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд даатгалын үнэлгээнээс дараах байдлаар тооцож нөхөн төлбөр олгоно. Үүнд:
  • 6 хүртэл сарын хугацаагаар тогтоолгосон бол 30 хувь;
  • 6-12 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон бол 50 хувь;
  • Нэг жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгосон бол 100 хувиар

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  2. Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
  3. Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн болон тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон, рашаан сувиллын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол;
  4. Даатгуулагч нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан бол;
  5. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокын байдлаас үүдсэн гэмтэл бэртэл болон согтууруулах ундаа мөн мансууруулах бодис хэрэглэснээс үүдсэн хохирол;
  6. Даатгуулагч гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас болон үйлдэхийг завдсаны улмаас учирсан аливаа хохирол;
  7. Даатгуулагчийн ажил мэргэжлээс шалтгаалах өвчин болон удаан хугацааны туршид үүссэн нуруу нугасны гэмтэл;
  8. Даатгуулагч, өөрийн иргэний харъяалалтай улс оронд осолд орсон бол;
  9. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  10. Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  11. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал ташаа буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  12. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  13. Даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  14. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  15. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна гэмтсэнээс үүссэн хохирол;
  16. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  17. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;