Даатгалын эрсдэл
- Бүх төрлийн гэнэтийн ослын даатгал
Даатгалын үнэлгээ
Даатгалын үнэлгээ нь доор дурдсан 3 төрөлтэй бөгөөд даатгуулагч дараахаас сонгон даатгуулна. Үүнд:
- 5 сая
- 10 сая
- 20 сая
Даатгалын хураамж
Хураамжийн хэмжээ нь даатгуулагчийн нас болон ямар хугацаагаар аялахаас хамааран 3600-83300 төгрөг байна..
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагч нь нөхөн төлбөр нэхэмжлэхдээ доор дурдсан 1, 2, 3-т заасан баримтуудыг заавал бүрдүүлэх бөгөөд даатгалын тохиолдлын төрлөөс хамааруулан а) б) болон в)-д заасан материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
- Даатгуулагчийн өргөдөл;
- Даатгалын гэрээ болон даатгуулагчийн иргэний үнэмлэх;
- Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд
а) Гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд заавал бүрдүүлэх материалаас гадна дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
- Нас барсны гэрчилгээ
- Учирсан ослын талаар мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт, акт материал, шинжээч эмчийн дүгнэлт
- Нөхөн төлбөр нэхэмжлэгч нь даатгуулагчийн хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг;
- Хөдөлмөрийн чадвар алдсан тохиолдолд тохиолдолд заавал бүрдүүлэх материалаас гадна дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд
- Эмчлүүлсэн тухай магадалгаа болон эмнэлгийн тодорхойлолт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон байнгын амбулторын хяналтанд байсан бол үргэлжилсэн хугацаа, /Уг баримтанд даатгуулагчийн овог нэр, өвчний онош, эмчлүүлсэн хугацааг тодорхой зааж тамга тэмдгээр баталгаажуулсан байна/
- Хөдөлмөрийн чадвараа алдсан бол эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын эмч нарын зөвлөгөөний шийдвэр, дүгнэлт;
- Эмнэлэг, эмчилгээний зардал болон эмнэлэг хүртэлх зөөн тээвэрлэх зардал нэхэмжлэх бол заавал бүрдүүлэх материалаас гадна дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
- Эмчийн дүгнэлт болон оношилгооны хариу, дүгнэлт
- Эмнэлэг эмчилгээний зардал төлсөн баримт /эх хувиар/
- Зөөн тээвэрлэсэн баримт
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон энэхүү гэрээний 5.2-д заасан нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
- Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
- Даатгуулагч гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож нөхөн төлбөр авах ба нийт олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
- Монгол улс дотор эмнэлэг хүртэлх зөөн тээвэрлэх зардлыг даатгалын үнэлгээний 20-н хувь хүртэл учирсан зардлын дүнгээр нөхөн төлнө.
- Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн, хэсэгчлэн, түр хугацаагаар алдаж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс дараах хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно.
- Даатгуулагч эрүүл мэнд, бие махбодид гэнэтийн ослын улмаас хохирол учирсан бол түүнтэй холбоотой гарсан эмнэлэг, эмчилгээний зардлын баримтанд үндэслэн даатгалын үнэлгээний 50-н хувь хүртэл нөхөн төлнө;
- Хөдөлмөрийн чадвараа 70 аас дээш хувиар алдсан нь тогтоогдвол үнэлгээний 100 хувиар;
- Хөдөлмөрийн чадвараа 50-70 хувиар алдсан нь тогтоогдвол үнэлгээний 50 хувиар;
- Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн, хэсэгчлэн, түр хугацаагаар алдаж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн тохиолдолд нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын тохиолдлоос хамааран нөхөн төлбөр олгох хувь хэмжээний аль нэгийг нь даатгуулагчаар сонгуулах буюу аль ихээр нь нөхөн төлбөр олгоно.
- Нөхөн төлбөрийг эмчилгээний хугацаа дууссаны дараа хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэглэл тогтоолгосон эс тогтоолгосон шийдвэр гарсны дараа тооцож олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч даатгагчид даатгал хийлгэх үедээ болон даатгалын хугацаанд худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан
- Гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол
- Цус харвах, зүрх гэнэт зогсох, татаж унах гэх мэт бусад аливаа өвчний улмаас учирсан хохирол;
- Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
- Даатгуулагч эрүүгийн гэмт үйлдэж байхдаа болон үйлдхийг завдсан мөн амиа хоролсон, амиа хоролхоор завдсан, өөрийн биед санаатайгаар хохирол учруулсан;
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
- Нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, террорист, дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх болон байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол
- Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
- Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн болон тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон, рашаан сувиллын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол;
- Буруутай этгээдээр учирсан хохирлоо төлүүлсэн;
- Мэргэжлийн спортын, уралдаан тэмцээн мөн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын бүхий л спорт болон шүхрийн спортод оролцсон бол;
- Даатгуулагчийн сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокын байдлаас үүдсэн гэмтэл бэртэл болон согтууруулах ундаа мөн мансууруулах бодис хэрэглэснээс үүдсэн хохирол;
- Даатгуулагчийн ажил мэргэжлээс шалтгаалах өвчин болон удаан хугацааны туршид үүссэн нуруу нугасны гэмтэл;
- Байгалын аливаа эрсдэл болон аюулт үзэгдлийн улмаас хөл хорио, хорио цээр болон хөдөлгөөний хязгаарлалт тогтоосныг зөрчсөний улмаас үүдсэн хохирол;
- Даатгуулагчийн 90-ээс дээш хоногт эмчлүүлсний төлбөр;