Даатгалын зүйл
Даатгуулагчийн шинээр худалдан авч буй, ипотекийн зээлийн барьцаанд тавьсан орон сууцыг
Даатгалын эрсдэл
- Галын эрсдэл; (гал түймэр, дэлбэрэлт)
- Сантехникийн эрсдэл;
- Байгалийн эрсдэл; (газар хөдлөлтийн эрсдэл хамаарахгүй)
- Цахилгаан эрчим хүчний эрсдэл;
- Гуравдагч этгээдээс учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл;
Даатгалын үнэлгээ
Даатгалын үнэлгээ нь барьцаа хөрөнгө (орон сууц)-ийн зах зээлийн үнэлгээтэй тэнцүү байна.
Даатгалын хураамж
Даатгалын хураамж 0.11% байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл;
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
- Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
- Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
- Зээлийн болон барьцааны гэрээ;
- Шаардлагатай гэж үзсэн бусад баримт, материал
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд Даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй байна гэж үзвэл Даатгуулагч нь Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ.
- Хохирлын хэмжээг тодорхойлохдоо хохирол үнэлгээний зардлыг даатгагч, бусад зардлыг даатгуулагч хариуцна.
- Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
- Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
- Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 6 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
- Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
- Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
- Хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс бага тохиолдолд сэргээн засахад гарах зардал нь зах зээлийн үнийн 90 хувиас их бол нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээнээс 90 хувиар тооцож олгоно.
- Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ноогдох элэгдлийг хассан дүнг олгоно, хэрэв даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнээс их байвал зах зээлийн үнээр олгоно.
- Даатгалын зүйл нь хагас сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.
- Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дах даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно.
- Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийнх нь буруугаар сүйрсэн бол 12 болон 13-д заасан зарчмаар олгохоор тооцсон хохирлын 80 хувиар нөхөн төлнө.
- Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасч, үлдсэн хэсгийг 12, 13, 14-д заасан зарчмын дагуу нөхөн төлнө.
- Энэхүү даатгалын гэрээний дагуу даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гүйцэд хүлээн авч, зохих баримт үйлдсэн боловч төлбөл зохих нөхөн төлбөрийг даатгуулагчид хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн нэмэгдүүлсэн хүүг төлнө.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
- Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
- Даатгалын тохиолдол болсныг мэргэжлийн, эрх бүхий холбогдох байгууллагаас нотлох боломжгүй бол;
- Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
- Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
- Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
- Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
- Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийннөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
- Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол;
- Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 30 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
- Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт, мөн түүнтэй холбогдон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээ, урсгал засварыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс үүдсэн болон тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
- Орон сууц барилгын ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, бүтэц өөрчилсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
- Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
- Даатгалын зүйлийг бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх болон ашиглуулах үед гарсан хохирол;
- Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
- Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
- Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал;
- Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;
- Хууль тогтоомж болон даатгалын нөхцөлд заасан бусад тохиолдол