Даатгалын зүйл
- Гэр;
- Хашаа;
- Байшин;
Даатгалын эрсдэл
- Галын эрсдэл
Даатгалын үнэлгээ
Даатгалын зүйлийн үнэлгээг гэр, хашаа, байшингийн зах зээлийн үнийн жишгээр тогтооно.
Даатгалын хураамж
Даатгалын хураамж 0.26% байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
- Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;
- Эмнэлгийн карт буюу даатгуулагчийн өвчний түүх бүхий баримт бичиг, рентген зураг;
- Даатгуулагч нас барсан бол нас барсны гэрчилгээ;
- Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, дүгнэлт;
- Даатгуулагч эмчилгээ хийлгүүлсэн болохыг баталгаажуулсан эмнэлгийн хуудас буюу лист, бусад нотлох бичиг баримт; (уг баримтанд даатгуулагчийн овог нэр, өвчлөл гэмтлийн онош, эмчлүүлсэн хугацааг тодорхой зааж тамга тэмдгээр баталгаажуулсан байна);
- Гэр бүлийн гишүүн даатгагдсан тохиолдолд гэрлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхдийн төрсний гэрчилгээ;
- Шаардлагатай гэж үзвэл эмчлэгч эмчийн дүгнэлт, тодорхойлолт
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгуулагч нас барсан тохиолдолд 1 000 000 (нэг сая) төгрөгийн нөхөн төлбөрийг олгоно.
- Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хугацаанаас хамааруулан дараах байдлаар нөхөн төлбөрийг олгоно. Үүнд:
- 13 сараас дээш хугацаагаар тогтоолгосон бол 1 000 000 (нэг сая) төгрөг;
- 7-12 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон бол 500 000 (таван зуун мянга) төгрөг;
- 6 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон бол 300 000 (гурван зуун мянга) төгрөг;
- Даатгуулагч даатгалын тохиолдлын улмаас хөдөлмөрийн чадвараа алдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эсхүл байнгын амбулторийн хяналтанд байсан бол түүнийг баталгаажуулсан лист, бусад холбогдох бичиг баримтыг үндэслэн эмчлүүлсэн хоног тутамд 5 000 (таван мянга) төгрөгөөр тооцон нөхөн төлбөрийг олгох бөгөөд нөхөн төлбөр олгох хамгийн дээд хугацаа 30 хоног байна.
- Даатгагчаас даатгуулагчид олгох нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь 1 000 000 (нэг сая) төгрөгөөс хэтрэхгүй байна.
- Нөхөн төлбөрийг эмчилгээний хугацаа дууссаны дараа мөн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, дүгнэлт гарсны дараа холбогдох нөхөн төлбөрийн материалд үндэслэн тооцож олгоно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагчийн даатгалд хамрагдахаас өмнө учирсан осол, өвчний улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөнөөс үүдэлтэй хохирол;
- Даатгуулагч нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсанаас үүдсэн хохирол;
- Даатгуулагч хууль бус гэмт хэргийн шинж чанар, зорилгоор үйлдсэн үйлдлийн улмаас учирсан хохирол;
- Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис, хориотой эм бэлдэл хэрэглэснээс үүдсэн болон сэтгэцийн өвчин, эмгэгийн улмаас учирсан хохирол;
- Энэхүү гэрээний үндсэн эрсдэлд зааснаас бусад эрсдэлээр учирсан хохирол, бүх төрлийн өвчин эмгэгийн улмаас үүдсэн хохирол