Барилга угсралтын даатгал

Барилга угсралтын даатгал

Даатгалын эрсдэл

Даатгалын зүйлийн орчин нөхцөл болон үйл ажиллагааны эрсдэлийн түвшингийн талаар лавлагаа гаргуулж, газар дээр нь очиж танилцана.

Даатгалын үнэлгээ

Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга байгууламжийн даатгалын үнэлгээг барилгын ажлын төсөвт өртгийг үндэслэн тогтооно

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийн доод хэмжээг эрсдэлийн түвшин, даатгалын зүйлийн материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааран дараах байдлаар тогтоогдоно. Үүнд:

  • Зөвхөн үндсэн нөхцөлөөр даатгуулбал 0.16%-2.0%
  • Нэмэлт нөхцөлөөс сонгож даатгуулбал 0.08%-2.0% (хэрэв даатгагч даатгалын зүйлийг эрсдэлтэй гэж үзвэл даатгалын хасалт хэлбэртэй нэмэлт нөхцөлүүдээс аль тохирохыг даатгуулагчийн гэрээнд дагалдуулж хавсаргана)

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгуулагч нь энэхүү гэрээний дагуу өөрийн гүйцэтгэх шаардлагатай аливаа үүрэг болон гэрээний нөхцөл заалтуудыг зохих ёсоор мөрдөн хэрэгжүүлж, даатгуулагчийн гаргасан аливаа мэдэгдэл, асуулгын хуудас зэргийг үнэн зөв бөглөх ёстой бөгөөд энэ нь Даатгагч нөхөн төлбөрийг зохих ёсоор олгох үндэслэл болно.
  2. Даатгалын тохиолдол болсноос хойш 14 өдрийн дотор даатгагч энэ тухай ямарваа нэг мэдэгдэл хүлээн аваагүй бол тэдгээртэй холбоотойгоор даатгагч ямар нэг хариуцлага огт хүлээхгүй.
  3. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжих ба даатгуулагч бүх талаар дэмжин хамтран ажиллана.
  4. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  5. Талууд энэхүү гэрээтэй холбогдон гарах аливаа асуудал, маргааныг Монгол Улсын хууль тогтоомж, энэхүү гэрээ болон гэрээний талуулын эрх тэгш байдлын үндсэн дээр аль болох эв зүйгээр шийдвэрлэхийг эрхэмлэх бөгөөд хэрэв талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт хандан шийдвэрлүүлэх эрхтэй. Арбитраас гарах шийдвэр нь Даатгагч нарын эсрэг ямарваа нэг шүүхийн нэхэмжлэл гаргах эрх үүсэх үндэслэл болно.

Хэрэв энэхүү гэрээний дагуу аливаа нэхэмжлэл гарах үед, тухайн учирсан хохирол эсхүл хариуцлага нь өөр бусад хэд хэдэн этгээдэд зэрэг даатгагдсан байсан бол даатгагч нь тэрхүү гаргасан нэхэмжлэлийн хувьд гэрээ тус бүрд ноогдох хувийн жингээс тооцож хувь тэнцүүлэх зарчмын дагуу өөрт ногдох хэмжээгээр даатгалын үнэлгээний хязгаарт багтаан олгоно. Өөрт ноогдох хувь хэмжээнээс илүү төлбөрийг төлөх буюу хамтран хариуцахгүй.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

Даатгагч нь даатгуулагчийг дор дурьдсан хүчин зүйлсээс шууд эсхүл шууд бусаар үүдэж шалтгаалсан буюу тэдгээрээс бий болж хуримтлагдсан аливаа хохирол, эсхүл аливаа хариуцлагаас чөлөөлөхгүй. Үүнд:

  1. Дайн, халдлага, гадаадын дайсагнасан үйл ажиллагаа, байлдаан (дайн зарласан, зарлаагүй эсэхээс үл хамааран), иргэний дайн, бослого, хувьсгал, эсэргүү бослого, үймээн самуун, хэв журмын зөрчил, ажил хаялт, ажлын байрыг түр хаах ажиллагаа, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, цэрэг зэвсгийн эсхүл булаан эзлэх түрэмгийлэл, аль нэг улс төрийн байгууллагыг төлөөлж эсхүл түүнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулж буй нийгэмд хор аюултай бүлэг этгээд эсхүл тодорхой тооны этгээд, далд явуулга, хураан авах, дайчлан авах ажиллагаа, de jure эсхүл de facto статус бүхий аль нэг төр засгийн газар эсхүл бусад аливаа төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр албадан авах, устах, хохирол амсах;
  2. Цөмийн урвал, цөмийн цацраг туяа эсхүл цацраг идэвхит бодисын хор нөлөө;
  3. Даатгуулагч эсхүл түүний төлөөлөгч нарын шууд болон шууд бус санаатай үйлдэл;
  4. Барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхгүйгээр бүхэлд нь зогсоосон эсхүл хэсэгчлэн зогсоосон.

Дараах тохиолдолд Даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр авах эрх үүсэхгүй. Үүнд:

  1. Хэрэв гаргасан нөхөн төлбөрийн нэхэмжлэл нь ямарваа нэгэн хэлбэрээр хууран мэхэлсэн шинжтэй, эсхүл тэрхүү нэхэмжлэлийг нотлох үүднээс хуурамч баримт, мэдээлэл гаргасан буюу ашигласан бол;
  2. Энэхүү гэрээний хүрээнд ямар нэг төрлийн ашиг хүртэх зорилгоор даатгуулагч болон түүнийг төлөөлж буй хэн нэгэн этгээд хууран мэхлэх арга, хэрэгсэл ашигласан бол;
  3. Тодорхой нэхэмжлэл гаргасан боловч түүнийг хэрэгсэхгүй болгосон ба тийнхүү хэрэгсэхгүй болгосноос хойш гурван сарын дотор ямар нэг шүүхийн нэхэмжлэл, гомдол гаргаагүй бол;

Аливаа маргаантай нөхөн төлбөрийн нэхэмжлэлийн асуудалд арбитрч оролцох тохиолдолд, арбитрч болон хөндлөнгийн этгээд шийдвэрээ гаргаснаас хойш гурван сарын дотор ямар нэг шүүхийн нэхэмжлэл, гомдол нэхэмжлэл гаргаагүй бол.