Зорчин явагч тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

HomeИргэдийн даатгалХариуцлагын даатгалЗорчин явагч тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

Зорчин явагч тээвэрлэгчийн хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

Зорчигч тээвэрлэгчийн зорчин явагчдын амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага.

Даатгалын эрсдэл

Зам тээврийн хөдөлгөөний үеийн

Даатгалын үнэлгээ

Даатгалын хариуцлагын доод хэмжээ хүн тус бүрт 1 сая төгрөг байна.

 

Даатгалын хураамж

Нисэх онгоцоор аймаг, хотын хооронд зорчигч нэг хүний даатгалын хураамж нэг талдаа 500 төгрөг, аймгийн нутаг дэвсгэрийн дотор зорчигч нэг хүний даатгалын хураамж нэг талдаа 300 төгрөг байна.

Төмөр замаар зорчигч нэг хүний даатгалын хураамжийг газрын зайг харгалзан 50 хүртэлх төгрөг байна. Үүнд:

Автотээврийн хэрэгслээр зорчигчийн даатгалын хураамжийг билетний үнээс 2%-иар тооцно.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  6. Тээвэрлэгчийн тооцооны хуудас, зорчигчийн тасалбар;
  7. Шүүхийн шийдвэр;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  6. Даатгуулагчийн нэхэмжлэлийн талаар гаргасан шүүхийн шийдвэр болон баримтаар нотлогдсон эмчилгээ үйлчилгээний зардлын дүнгээр нөхөн төлбөр олгоно.
  7. Тооцооны хуудас, замын хуудасны хуулбар, зорчих тасалбар, даатгуулагчийн тодорхойлолтыг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
  8. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  9. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  10. Даатгалын тохиолдлын улмаас зорчигч иргэдийн тахир дутуугийн зэрэглэл тогтоолголт, нас баралт байх тохиолдолд тахир дутуугийн зэрэглэл тогтоосон хугацаанаас хамааран нэг хүнд ногдох даатгалын үнэлгээнээс дараах байдлаар нөхөн төлбөр олгоно.Үүнд:
  1. Жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгоход үнэлгээний 100 хувиар;
  2. 6 сараас 12 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний 50 хувиар;
  3. 6 сар хүртэл хугацаагаар тогтоолгоход үнэлгээний 30 хувиар;
  4. Нас барсан бол үнэлгээний 100 хувь
    1. Зорчин явагчийн хөдөлмөрийн чадвар түр алдалтын хэмжээнээс хамааруулан дараах байдлаар нөхөн төлбөр олгоно. Үүнд:
  • 45 хүртэл хоног эмчлүүлсэн бол хуанлийн хоног тутамд үнэлгээний 0.3 хувиар;
  • 46 дээш хоногоос хуанлийн 90 хоног хүртэл эмчлүүлсэн бол 1-д заасан хэмжээн дээр нэмж 46 дах хоногоос эхлэн 90 дэх хоног дуустал хоног тутамд үнэлгээний 0.5 хувиар
  1. Хэрэв зорчин явагч нь 90 хоног эмчлүүлээд тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон бол хугацаанаас нь хамааруулан 10-д заасан хэмжээгээр нөхөн төлбөр авах ба эмчилгээний хоногоос шалтгаалан дараах байдлаар нэмж нөхөн төлбөр авна. Үүнд:

12.1     45 хүртэл хоног эмчлүүлсэн бол хуанлийн хоног тутамд үнэлгээний 0.25 хувиар;

12.2     46 дээш хоног эмчлүүлсэн бол 12.1-д заасан хэмжээн дээр нэмж 46 дах хоногоос эхлэн 90 дэх хоног дуустал хоног тутамд үнэлгээний 0.45 хувиар.

  1. Зорчин явагч нас барсан тохиолдолд даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож нөхөн төлбөр авах ба нийт олгох нөхөн төлбөр нь нэг зорчигчид ногдох даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  2. Нөхөн төлбөрийг эмчилгээний хугацаа дууссаны дараа тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон ба эс тогтоолгосон шийдвэр гарсны дараа тооцож олгоно.

                                                                    

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  10. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  11. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  12. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  13. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  14. Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  15. Зорчин явагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
  16. Тасалбаргүй зорчигчид учирсан хохирол;
  17. Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн болон тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон, рашаан сувиллын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол;
  18. Даатгуулагч болон зорчин явагч нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан бол;
  19. Даатгуулагч болон зорчин явагчийн ажил мэргэжлээс шалтгаалах өвчин болон удаан хугацааны туршид үүссэн нуруу нугасны гэмтэл;
  20. Даатгалын тохиолдлын улмаас хохирогчийн 90-ээс дээш хоногт эмчлүүлсний төлбөр;
  21. Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  22. Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
  23. Даатгалын гэрээ болон баталгаанд зааснаас бусад тээврийн хэрэгсэл жолоодож явснаас гарсан хохирол;
  24. Зориулалтын бус тээврийн хэрэгслээр хүн тээвэрлэж яваад учирсан хохирол;
  25. Зорчигчийн буруугаас бусдад учруулсан хохирол;
  26. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;