Унадаг дугуй эзэмшигчийн хариуцлагын даатгал
Даатгалын зүйл
Дугуй эзэмшигчийн бусдын амь нас, эрүүл мэнд болон бусдын эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.
Даатгалын эрсдэл
Дугуй эзэмшигчийн алдаа буюу санамсар болгоомжгүй үйлдэл
Даатгалын үнэлгээ
Дугуй эзэмшигчийн хариуцлагын доод хязгаар 300,000 төгрөг байна.
Даатгалын хураамж
Даатгалын хураамжийн хэмжээ 1% байна.
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл;
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
- Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
- Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэр;
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
- Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү нөхцөлийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
- Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
- Дугуй эзэмшигчийн бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг хохирогчийн нэхэмжлэлийн талаар гаргасан шүүхийн шийдвэр болон дотоодын эмчилгээ үйлчилгээний тарифаар тооцсон баримтаар нотлогдох зардлын дүнгээр нөхөн төлнө.
- Энэхүү нөхцөлийн 6-д заасан нөхөн төлбөр олгох нотолгоо баримт бүрдүүлээгүй бол нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцож олгоно. Үүнд:
- Даатгуулагчийн буруугаар гуравдагч этгээд нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах тохиолдолд даатгуулсан хариуцлагын 100 хувиар нөхөн төлбөр олгоно.
- Даатгуулагчийн буруугаар гуравдагч этгээд нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн (эмнэлгийн байгууллагын тодорхойлолт хэрэв тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн) хуанлийн өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан дор дурьдсан хувиар хариуцлагын хязгаараас бодож нөхөн төлбөр олгоно. Үүнд:
- 1-ээс 45 хүртэл хоногийн хугацаагаар эмчлүүлсэн хуанлийн хоног тутамд 0,3 хувь
- 46-аас 90 хүртэл хоногийн хугацаагаар эмчлүүлсэн хуанлийн хоног тутамд 0,5 хувь
- 91 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай буюу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол 2.1 ба 7.2.2-т заасан нөхөн төлбөр дээр даатгуулсан хариуцлагын дүнгээс дараах хувиар нөхөн төлбөр тооцож нэмж олгоно. Үүнд:
- Тахир дутуугийн тэтгэвэр 6 хүртэл сараар тогтоолгосон бол 30 хувь;
- Тахир дутуугийн тэтгэвэр 6-12 хүртэлх сарын хугацаагаар тогтоолгосон бол 50 хувь;
- Тахир дутуугийн тэтгэвэр нэг жил ба түүнээс дээш хугацаагаар тогтоолгосон бол эмчлүүлсэн хоногоос шалтгаалахгүйгээр 100 хувь
- Эд хөрөнгийн хохирлыг актаар тогтоосон хэмжээгээр, харин бусдын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг түүнийг сэргээн засварлахад гарсан зардлын үнэлгээ, засварын хөлс төлсөн баримтыг үндэслэн тус тус тогтоож хариуцлагын хязгаарт багтаан олгоно.
- Хохирлын нэхэмжлэл нь 2 ба түүнээс дээш хохирогчтой ба хохирлын хэмжээ нь даатгагдсан хариуцлагын дүнгээс давсан тохиолдолд хариуцлагын хэмжээнд багтаан бусдын эд хөрөнгөнд нь нийт хариуцлагын 40 хувиар, бусдын амь нас эрүүл мэндэд 60 хувиар тус тус тооцно. Тухайн нэхэмжлэлд бусдын эд хөрөнгө буюу эрүүл мэндэд учирсан хохиролд олгож болгох дээд хэмжээ хариуцлагын хязгаартай тэнцүү байж болно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
- Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
- Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
- Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
- Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
- Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
- Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
- Дугуй эзэмшигч согтуугаар хөдөлгөөнд оролцох, гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явах үед учруулсан хохирол;
- Өөрийн эзэмшиж явсан дугуйнд учруулсан хохирол;
- Хүн тээвэрлэж явснаас үүдсэн хохирол;
- Дугуйнд тээвэрлэж явсан эд зүйлсийн хохирол;
- Дугуй эзэмшигчийн өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол;
- Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;