Төлбөр тасалдлын даатгал

Төлбөр тасалдлын даатгал

Даатгалын эрсдэл

Төлбөрийн тасалдал /авлага барагдуулах хугацаанд төлөгдөөгүй дансны авлага/

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээг тодорхойлох. Үүнд:

  1. Даатгалын үнэлгээ = (365/авлага барагдуулах хугацаа) * дансны хэвийн авлага
  2. Даатгуулагч зээлдэгч хоёрын зээлийн гэрээн дээр үндэслэн зээлдэгч тус бүр дээр тогтоосон арилжааны зээлийн хязгаар үнэлгээний нийлбэрээр тогтооно.

Даатгалын хураамж

Хураамжийн хэмжээг даатгалын үнэлгээнээс авлага барагдуулах хугацаанаас харгалзан тогтооно.

 

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн өргөдөл;
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  • Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  • Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон энэхүү гэрээний 2-д заасан нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 1.5.4 дүгээр зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  6. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  7. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  8. Даатгалын тохиолдол нь авлага барагдуулах хугацаанд төлөгдөөгүй дансны хэвийн авлагын хэтрэлтээс үүсэх ба даатгагч нь дансны хэвийн авлагаас илүү гарсан дүнгээр нөхөн төлбөр төлнө.
  9. Төлбөр хийгдэлгүй авлага барагдуулах хугацаанаас 15 хоног хэтэрсэн тохиолдолд төлбөрийн тасалдал гэж үзэх ба даатгуулагч нь 24 цагийн дотор даатгагчид мэдэгдэнэ.
  10. Замд яваа төлбөрийг авлагад тооцохгүй ба даатгагч гэрээт борлуулагчаас мэдээлэл авсны үндсэн дээр даатгалын тохиолдол болсныг баталгаажуулна.
  11. Даатгуулагч нь тасалдсан төлбөрийг гэрээт борлуулагчаас хүү, алдангийн хамт нэхэмжлэн авах эрхийг даатгагчид шилжүүлснээр нөхөн төлбөр авах нөхцөл үүснэ.
  12. Нөхөн төлбөр олгосноос хойш даатгуулагчийн дансанд гэрээт борлуулагчаас орж ирсэн авлагыг ажлын 3 хоногийн дотор даатгагчийн дансруу шилжүүлэх ба энэ дүн нь олгосон нөхөн төлбөрийн дүнгээс хэтрэхгүй байна

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 30 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  9. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  10. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  11. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  12. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  13. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  14. Даатгуулагч Монгол Улсын хууль дүрмийг дагаж мөрдөөгүй бол;
  15. Даатгуулагч болон түүний төлөөлөгч нар өөрийн зээлийн болон даатгалын гэрээний үүргээ зөрчсөн бол;
  16. Даатгуулагч нь гэрээт борлуулагчдын дансны авлагын жагсаалтыг гаргаж өгөөгүй бол;
  17. Даатгуулагчийн гаргаж өгсөн жагсаалтад дурдагдаагүй гэрээт борлуулагчийн тасалдуулсан төлбөр;
  18. Банк санхүүгийн байгууллагын хямрал, тэдгээрийн буруутай үйл ажиллагааны үр дагавраас үүссэн хохирол;
  19. Гэрээт борлуулагчийн дампуурлаас үүссэн хохирол;
  20. Даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө үүссэн аливаа дансны авлага;
  21. Төлөгдөөгүй байх хугацаанд ноогдох хүү, алданги, нэмэлт зардал;
  22. Валютын ханшийн зөрүү;
  23. Монгол Улсын засгийн газрын шийдвэр тогтоолын улмаас үүдэн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй бол;
  24. Бараа бүтээгдэхүүний чанар, хугацаа зэргээс үүсэх аливаа хохирол;
  25. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;