Малчны зээлийн эрсдэлийн даатгал

HomeИргэдийн даатгалЗээлийн даатгалМалчны зээлийн эрсдэлийн даатгал

Малчны зээлийн эрсдэлийн даатгал

Даатгалын зүйл

Малчны зээл авсан малчин иргэн;

Даатгалын эрсдэл

Дараах эрсдэлүүдийн улмаас даатгуулагч зээлийн гэрээнд заасан зээл төлөх үүргээ биелүүлээгүй. Үүнд:

  1. Гэнэтийн ослын улмаас нас барах;
  2. Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах;

Даатгалын үнэлгээ

Даатгалын үнэлгээ: Зээлийн дүн.

Даатгалын хураамж

Даатгалын хураамж үнэлгээний 0.6% байна.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Зээл олгогч банкны нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг (Зээлдэгчдийн зээл төлөлтөд эзлэх хувь хэмжээ, нөхөн төлбөр авах дансны дугаар зэргийг тусгасан байна);
  2. Зээлийн гэрээ;
  3. Зээлийн үлдэгдлийг тодорхойлсон албан бичиг, зээлийн дансны хуулга;
  4. Даатгалын гэрээ, баталгаа;
  5. Тусгайлсан материалууд буюу эрх бүхий байгууллагын эцсийн шатны шийдвэрүүд. Үүнд:
  • Нас барах эрсдэлийн үед: Нас барсны гэрчилгээ, нас барсан тухай эмнэлгийн магадлагаа;
  • Хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш алдах эрсдэлийн үед: Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, дүгнэлт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгагчаас олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  2. Даатгалын тохиолдол учирсан бол зээл төлөлтөд эзлэх хувиар зээлийн үлдэгдэл дүнгээс тооцон нөхөн төлбөрийг олгоно.
  3. Даатгалын тохиолдол болсоныг тогтоохдоо холбогдох эрх бүхий, мэргэжлийн байгууллагын баталгаажуулсан албан ёсны шийдвэр, дүгнэлтийг үндэслэнэ.
  4. Даатгуулагч даатгалын хураамжийг дутуу төлсөн тохиолдолд төлсөн хураамжийн дүн нийт хураамжид эзлэх хувиар нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлсэн;
  2. Даатгуулагч зээлийн гэрээг санаатайгаар зөрчсөн;
  3. Даатгуулагч нь даатгагчид худал мэдээлсэн, хууран мэхлэх үйлдэл гаргасан;
  4. Даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн аливаа дансны авлага,
  5. Валютын ханшийн зөрүү;
  6. Даатгуулагч МУ-ын Засгийн Газар, эрх бүхийн байгууллагын шийдвэр тогтоолын улмаас үүдэн зээлийн гэрээний зээл төлөх үүргээ биелүүлж чадахгүй бол;
  7. Даатгуулагч өөрийн биед санаатайгаар хохирол учруулсан, амиа хорлосон, хорлохыг завдсан, хууль бус үйлдэл хийх үедээ учирсан аливаа осол, хохирол;
  8. Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө мөн даатгалын гэрээ сунгагдахаас өмнө учирсан осол, өвчний улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөгөөр нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан;
  9. Даатгуулагч нь эмчийн заавар, зөвөлгөөгүйгээр согтууруулах ундаа, мансууруулах бодис, эм зэргийг хэрэглэсэн;
  10. Даатгуулагч нь мэргэжлийн спорт, уралдаан тэмцээн мөн бүхий л дотоод шаталтат хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт болон агаарын бүх төрлийн спортод оролцсон, ан ав хийсэн;
  11. Жирэмслэлт, хүүхэд төрүүлэхтэй холбогдсон үзлэг, шинжилгээ, эмчилгээ болон тэдгээрийн үр дагавар;
  12. ХДХВ-ын халдвар авах болон ДОХ, бэлгийн замын халдварт өвчин, жирэмслэлт, төрөлт, гоо сайхны мэс засал, эмчийн бус заавар болон стандартын бус эмчилгээ, үйлчилгээ, судалгаа, туршилтын чанартай эмчилгээ, үйлчилгээний үр дагавар;
  13. Бүх төрлийн өвчин эмгэгийн улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн эсхүл хэсэгчлэн алдах;
  14. Нотолгоогүй хохирол, төрөл бүрийн хүү, торгууль, захиргааны шийтгэл, алданги, нэмэгдүүлсэн хүү;
  15. Хорт хавдраар өвчилсөн, элэгний B, C вирус тээгч буюу түүний улмаас эмнэлэг, эмчийн байнгын хяналтад байдаг;
  16. Даатгуулагч Банкаа солисноос зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон;
  17. Даатгуулагч даатгалын хураамж төлөөгүй байхад учирсан хохирол