Зээлийн эрсдэлийн даатгал

HomeИргэдийн даатгалЗээлийн даатгалЗээлийн эрсдэлийн даатгал

Зээлийн эрсдэлийн даатгал

Даатгалын эрсдэл

Зээлдэгч зээл төлөх үүргээ зөрчих;

Даатгалын үнэлгээ

Зээлийн эрсдэлийн даатгалын үнэлгээг зээлийн үндсэн төлбөрийн хэмжээ болон түүнд ноогдох 60 хүртэл хоногийн зээлийн хүү мөн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн нийлбэрээр тогтооно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийн хувь нь зээлийн хугацаа болон зээлийн урьдчилгаа төлбөрийн хэмжээнээс хамааран 0.58%-2.9% хооронд тогтоогдоно.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  • Даатгуулагчийн нөхөн төлбөр хүссэн албан бичиг;
  • Нэхэмжлэх
  • Даатгалын баталгаа;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  2. Нөхөн төлбөр авахад шаардлагатай материалуудыг бүрэн, үнэн зөв хэмээн хүлээн авсанаас хойш ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэлд заасан нөхөн төлбөрийг бүрэн олгоно.
  3. Даатгагч нь зээлийн үлдэгдэл төлбөрөөс гадна нөхөн төлбөр олгох өдөр хүртэл хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж олгоно.
  4. Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид бүрэн олгосноос хойш зээлдэгч зээлийн төлбөрийг даатгуулагчид төлсөн тохиолдолд зээлдэгчийн төлсөн хэмжээтэй тэнцэх хэмжээний даатгалын нөхөн төлбөрийг ажлын 5 хоногийн дотор Даатгагчид шилжүүлнэ.

Даатгагч гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөрийг Даатгуулагчид бүрэн төлсөний дараа даатгуулагч  шаардах эрхээ даатгагчид шилжүүлнэ

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчилэн олгохоос татгалзаж болох бөгөөд нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ. Энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдагдсан тохиолдлуудад даатгагч нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:

  • Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;