Цалингийн зээлийн даатгал

HomeИргэдийн даатгалЗээлийн даатгалЦалингийн зээлийн даатгал

Цалингийн зээлийн даатгал

Даатгалын зүйл

Цалингийн зээл

Даатгалын эрсдэл

  1. Зээлдэгчид доорх шалтгаанаар ажлаас халагдвал. Үүнд:
  • Гэнэтийн шалтгаанаар ажлаас халагдах;
  • Байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн улмаас;
  • Зээлдэгч орон тооны цомхотголд орох;
  • Зээлдэгч Хөдөлмөрийн хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөний улмаас ажлаас халагдсан буюу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан;
  • Зээлдэгч гэнэтийн осол, өвчний улмаас амь насаа алдсан болон хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэглэл тогтоолгосон;
  • Зээлдэгчийн ажил олгогч байгууллага татан буугдсан.

Б. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

А болон Б-д заасан бүлэг эрсдэл нь давхардсан буюу хоёулаа тохиолдсон үед даатгалын тохиолдол болсон гэж үзнэ.

Даатгалын үнэлгээ

Тухайн ажилтны авсан зээлийн дүн нь даатгалын үнэлгээ болно.

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг тухайн даатгалын зүйлийн эрсдэлийн түвшингээс хамааруулан тогтоох ба 1 хувиас доошгүй хэмжээгээр тооцож тогтооно.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Зээл олгогч банкнаас нөхөн төлбөр хүссэн албан бичиг;
  4. Зээлдэгчтэй холбоотой баримт материал, ажлаас халагдсан тушаал;
  5. Зээлдэгчийн талаарх банкны тодорхойлолт, баримт;
  6. Зээлийн гэрээ;
  7. Зээлийн үлдэгдлийг тодорхойлсон банкны хуулга;
  8. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  9. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  6. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  7. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  8. Даатгагчаас банкинд олгох нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  9. Даатгалын тохиолдол болсон үeд даатгалын нөхөн төлбөрийг үндсэн зээлийн үлдэгдлээр тооцож олгоно.
  10. Архи уусан, ажил тасалсан, хөрөнгө шамшигдуулсны улмаас ажлаас халагдсан тохиолдолд нөхөн төлбөрийг 50%-аар тооцож олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  9. Даатгуулагч, түүний ажилтан болон зээлдэгчийн сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол;
  10. Зээлдэгчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  11. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  12. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  13. Гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  14. Банк буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлсэн бол;
  15. Зээлийн хүүг нөхөн төлөхгүй;
  16. Зээлдэгч өөрийн хүсэлтээр халагдсанаас төлбөрийн чадваргүй болсон бол;
  17. Цалингүй чөлөө авснаас төлбөрийн чадваргүй болсон бол;
  18. Зээлийн гэрээг санаатайгаар зөрчсөнөөс үүсэх хохирол;
  19. Гэмт хэрэгт сэжиглэгдсэний улмаас төлбөрийн чадваргүй болсон бол;
  20. Зээлдэгчийн өөрийн ажилтанд олгосон зээлийг;
  21. Нэг зээлдэгчид 2 ба түүнээс дээш нөхөн төлбөр олгохгүй;
  22. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;