Газрын тос, нефть бүтээгдэхүүний даатгал
Даатгалын зүйл
- Бүх төрлийн шатах, тослох материал;
- Нефть бүтээгдэхүүний сав тоног төхөөрөмж, шахуурга, түгээгүүр, ил, далд шугам хоолой.
Даатгалын эрсдэл
- Үндсэн эрсдэл:
- Байгалийн;
- Галын;
- Цахилгаан эрчим хүчний.
- Нэмэгдэл эрсдэл:
- Далд гэмтлийн;
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;
- Тээвэрлэлтийн үеийн
Даатгалын үнэлгээ
- Технологийн схемийн дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагддаг эсэхийг тооцон шатах тослох материалын саванд байх сарын хамгийн их үлдэгдлийг тухайн үеийн үнийн тарифаар тооцож даатгалын үнэлгээг тогтооно.
- Сав тоног төхөөрөмжийн үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан харилцан тохиролцож тогтооно.
- Шатах тослох материалын сар, улирал бүрийн тооцооны үлдэгдлийг тухай бүр даатгагчид гаргаж өгч даатгалын үнэлгээг баталгаажуулна.
Даатгалын хураамж
Даатгалын хураамжийн хэмжээ 0.5%- 1.0% байна. Нэмэлт эрсдэл тус бүрт тооцогдох хураамж нь үндсэн эрсдэлийн хураамжийн 50 хувиас багагүй байна;
Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал
- Даатгуулагчийн өргөдөл;
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
- Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
- Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
- Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
- Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
- Даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бодит үнээр олгосон тохиолдолд тухайн сүйрсэн даатгалын зүйлийн өмчлөх эрхийг даатгагчид шилжүүлнэ.
- Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон энэхүү гэрээний 1-т заасан нөхөн төлбөрийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
- Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
- Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 6 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
- Даатгалын тохиолдол бий болсны дараа даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
- Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
- Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
- Даатгалын эрсдэлээс хамааруулан нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцох бөгөөд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг давхар тооцож олгоно. Үүнд:
- Байгалийн эрсдэлээр учирсан даатгалын зүйлийн хохирлыг 100 хувиар;
- Галын болон цахилгаан эрчим хүчний эрсдэлээр учирсан хохирлыг 90 хувиар;
- Нэмэлт эрсдэлээр учирсан хохирлыг 80 хувиар
- Сав, шугам хоолойнд байх эцсийн үлдэгдлийн хэмжээг технологийн схемийн дагуу тооцож гаргасан мэдээллийг хавсаргасан байна.
- Гарсан хохирлын бодит хэмжээ болон байршлыг нарийвчлан тогтоож, анх даатгуулсан үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулан тооцож, зохих журмын дагуу хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг олгоно.
- Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно.
Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл
- Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
- Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
- Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
- Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
- Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
- Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
- Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
- Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
- Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
- Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
- Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
- Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
- Даатгалын зүйлийн өмчлөлд өөрчлөлт орсон талаар даатгагчид 30 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол;
- Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол;
- Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол тээвэрлэлтийн үед гарсан хохирол;
- Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол;
- Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг;
- Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
- Даатгалын тохиолдлоос бусад үед даатгалын зүйлийг өөрчлөх, сайжруулах, урсгал засвар, үйлчилгээ хийхэд гарсан нэмэгдэл зардлууд;
- Нефть бүтээгдэхүүний зориулалтын сав, тоног төхөөрөмжийг барьж угсарсан барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагын буруутай чанаргүй гүйцэтгэсэн үйл ажиллагаанаас учирсан хохирол;
- Гадны байгууллага, иргэдийн тээврийн хэрэгслээр шатахуун, тосолгооны материал тээвэрлүүлж явсан үед гарсан тохирол;
- Шатах, тослох материалын сав тоног төхөөрөмж, ил далд шугам хоолойн ашиглалтын хугацаа дуусч түүнийг солих ба сэргээн засварлах ажлыг хугацаанд нь хийгээгүй болон ердийн элэгдлийн улмаас хохирсон хохирол;
- Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;