Иргэдийн хариуцлагын даатгал

HomeИргэдийн даатгалХариуцлагын даатгалИргэдийн хариуцлагын даатгал

Өмчлөгч эзэмшигчийн хариуцлагын  даатгал

Даатгалын зүйл

Монгол улсын иргэн болон тус улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугч гадаадын харъяат иргэдийн санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлын төлөө хүлээх хариуцлага.

Даатгалын эрсдэл

Хувь хүний санаатай бус, санамсар болгоомжгүй үйлдэл

Даатгалын үнэлгээ

Хариуцлагын доод хэмжээ нь:

  1. Бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй хохиролд 1.000.000 төгрөг;
  2. Эд хөрөнгийн хохиролд 1.500.000 төгрөг;

 

Даатгалын хураамж

Даатгалын хураамжийг даатгуулагчийн хариуцлагын хэмжээ, эрсдэлийн түвшингээс хамааруулан:

  1. Хариуцлагын дүнгээс 1-2 хувиар;
  2. Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дүнгийн 2 хувь.

Нөхөн төлбөрийн бүрдүүлэх материал

  1. Даатгуулагчийн өргөдөл;
  2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  3. Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  4. Хохирлын шалтгаан, хэмжээ, зүйлийг эрх бүхий байгууллагаас тодорхойлсон акт, материал, баримт;
  5. Мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  6. Шүүхийн шийдвэр;

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  1. Даатгалын тохиолдол үүссэн үед хохирлын хэмжээг тодорхойлохдоо даатгуулагч өөрийн зардлаар Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитаар хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ. Уг үнэлгээг талуудын аль нэг нь эс зөвшөөрсөн тохиолдолд талууд хамтран Монгол Улсад үнэлгээ хийх эрх бүхий үнэлгээчин, аудитыг сонгон, хөндлөнгийн үнэлгээ хийлгэх бөгөөд гарах зардлыг талууд хамтран хариуцна.
  2. Даатгагчаас даатгуулагчид олгох нөхөн төлбөр болон даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийн нийлбэр нь даатгалын үнэлгээнээс хэтэрч үл болно.
  3. Даатгалын тохиолдол болсон үед Даатгагчийн нөхөн төлбөр хариуцсан албан тушаалтан нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш хуанлийн 14 өдрийн дотор энэхүү гэрээгээр тохиролцсон хэмжээнд олгоно. Хэрэв даатгагч нь даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт бичгийг хянах явцад нэмэгдэл мэдээлэл цуглуулах, төрийн эрх бүхий байгууллагаар шалгуулах шаардлага гарсан тохиолдолд энэхүү хугацааг сунгаж болно.
  4. Хэрэв, даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор тухайн хэрэг төрийн захиргааны байгууллагад хянагдаж байгаа, шүүхийн журмаар хянан хэлэлцэгдэж байгаа нөхцөлд энэхүү гэрээний 3 дугаар зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.
  5. Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  6. Даатгагч нь учирсан хохирлыг нөхөн олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт, эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт зэргийг үндэс болгоно.
  7. Даатгагч нь учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол Улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэс болгоно. Хэрэв даатгуулагч нөхөн эсхүл даатгагч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэж үзэн дараагийн шатны шүүхэд давж заалдахаар хүсэлтэй байгаа болон давж заалдаж буй бол дараагийн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  8. Шүүхийн зардлыг жишиг тарифыг үндэслэн даатгалын үнэлгээнд багтаан нөхөн төлнө.
  9. Тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлнө.
  10. Даатгуулагчийн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг дараах байдлаар нөхөн төлнө. Үүнд:
  • Нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа жил буюу түүнээс дээш хугацаагаар алдсан бол даатгалын үнэлгээний 100 хувиар;
  • Хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд:
  • 6 – 12 сар хүртэл хугацаагаар алдсан бол 50 хувиар;
  • 6 сар хүртэл хугацаагаар алдсан бол 30 хувиар;
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэглэл тогтоолгосон, эс тогтоолгосныг үл харгалзан 45 хүртэл хоног эмчлүүлсэн бол хуанлийн хоног тутамд үнэлгээний 0.3 хувиар;
  • 46-аас дээш хоног эмчлүүлсэн бол 45 хүртэл хоног эмчлүүлсэн хэмжээн дээр нэмж 46 дах хоногоос эхлэн 90 хоног хүртэл хоног тутамд үнэлгээний 0.5 хувиар;
  • Эмчилгээ үйлчилгээ дууссаны дараа нөхөн төлбөрийг олгох ба түүний нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрч үл болно.

 

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

 

  1. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, бүрдүүлэхээр завдсан;
  2. Даатгал хийлгэх үедээ даатгалын зүйлтэй холбоотой мэдээлэл худал буюу зөрүүтэй болон даатгалын асуулгыг үнэн зөв өгөөгүй бол;
  3. Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй бол;
  4. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учруулсан аливаа хохирол;
  5. Гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал;
  6. Даатгалын тохиолдлын улмаас газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол;
  7. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол;
  8. Даатгуулагч даатгагчид мэдэгдэлгүй хохирлыг дур мэдэн барагдуулж хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд;
  9. Гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол;
  10. Даатгуулагч, түүний ажилтны сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед хийсэн аливаа үйлдлээс үүдсэн гарсан аливаа хохирол;
  11. Даатгуулагчийн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  12. Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  13. Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  14. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол;
  15. Даатгуулагчийн үл хөдлөх хөрөнгө, байшин барилга, тоног төхөөрөмж түр авсан, зээлсэн, түрээслэсэн, лизингийн гэрээгээр авсан эд хөрөнгөнд учирсан хохирол;
  16. Даатгуулагчийн ажил мэргэжил, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л хохирлоос үүдсэн нэхэмжлэл;
  17. Хөрөнгө материалын ердийн элэгдлээс шалтгаалан бусдад учруулсан хохирол;
  18. Даатгуулагч нь хохирогчтой нэг гэр бүл, хамаатан садан буюу нэг гэрээгээр даатгагдсан иргэдийн хооронд үүссэн хохирол;
  19. Даатгуулагчийн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн, усан, агаарын тээврийн хэрэгслийг эзэмших жолоодохоос үүсэх хохирол;
  20. Даатгуулагч нэг удаагийн төлөлтөөр даатгалын хураамжийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч хураамжаа төлөөгүй байх үед эсхүл даатгалын хураамжийг хэсэгчилж төлөх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан боловч гэрээнд заагдсан хуваарийн дагуу эхний төлбөрөө төлөөгүй байх үед үүссэн хохирол;