Бид харилцагчийн нөхөн төлбөрийн хүсэлт ирснээс хойш манай нөхөн төлбөрийн тусгай баг тухайн осол, эрсдэлийг газар дээр нь өөрийн болон мэргэжлийн багийн үнэлж баталгаажуулсныг үндэслэн нэхэмжилсэн мөнгөн дүнгээсээ хамааран ажлын 3-5 хоног, өндөр дүнтэй тохиолдолд хамтын гэрээний дагуу нөхөн төлбөрийг шуурхай шийдвэрлэн олгодог.
Нөхөн төлбөр шийдвэрлэх үе шат
Та даатгалын тохиолдол гаргасан үед заавал манай байгууллагын шуурхай албаны 1800-1990 утсанд дуудлага өгч операторт мэдэгдэнэ.
1. ОПЕРАТОР 7/24 |
Оператор 7/24 цагаар танд заавар зөвлөгөө өгч дуудлагыг бүртгэж, шуурхай албаны ажилтан 7/24 цагаар Улаанбаатар хот дотор ослын газарт очин үзлэг хийж даатгалын тохиолдлыг баталгаажуулан танд зөвлөгөө өгч туслана. |
2. ЗӨВЛӨГӨӨ |
Хэрэв хөдөө орон нутагт даатгалын тохиолдол болсон бол шуурхай албаны оператор монгол даатгалын 21 аймагт байрлах салбар, төлөөлөгчтэй холбон, заавар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд газар дээрх үзлэгийг хийнэ. |
3. ХОЛБОГДОХ |
Холбогдох мэргэжлийн байгууллагад хандах./ Замын цагдаагийн газар, Цагдаагийн газар, Яаралтай түргэн тусламж, ОБЕГ, Гал унтраах анги, МХЕГ гэх мэт/ |
4. БАТАЛГААЖУУЛАХ |
Хэрэв та сүлжээгүй газар байгаа бол осол болсон орчин нөхцөлийн харуулан 4 талаас нь авч, эвдрэлийн зургийг тус бүр авч сүлжээ орсон даруй дуудлагын төвд хандана уу. |
ШУУРХАЙ ДУУДЛАГЫН АЛБА
Манай Шуурхай алба нь ослын дуудлага хүлээн авснаас хойш орчин нөхцөл өөрчлөгдөхөөс өмнө очиж, хохирлыг баталгаажуулах зорилгоор долоо хоногийн 24 цагаар Улаанбаатар хотын замын ачааллаас хамааран дөрвөн цэгт хуваагдан ажиллаж байна. Бид Шуурхай албаны ажилтнуудынхаа ур чадвар, мэдлэгт онцгой анхаарч харилцагчийн хохирлыг бодитой үнэлэхэд байнга мэргэшүүлж ажилладаг юм.
Давуу тал:
- ЗЦГ-аас тусгай зөвшөөрөл авч, тоноглосон зөвхөн даатгалын шуурхай албанд үйлчилдэг автомашин
- 24 цагийн дуудлагын төв
- 7 хоногийн 24 цагийн турш ослын газар үзлэг хийж баталгаажүүлдаг
- Түгжрэл, ачааллаас хамааруулж 4 бүсэд хуваагдан байршдаг